Эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл асуудаг асуулт бол: Хүүхдээ хэрхэн чийрэгжүүлэх вэ?
Хүүхдийн дархлаа тогтолцоо яг л байшин барихтай ижил
Эрүүл хүүхэд 0-2 насанд жилдээ 6-8 удаа, 2-5 насанд жилдээ 4-6 удаа өвдөнө - өвдсөний дараа дархлаанд санамжийн эс үүсч дархлаа тогтдог байна.
Харин хүүхдээ чийрэгжүүлсэнээр өвдсөн үед шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвдөх, хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой байдаг байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж байгаагаар Нар, Ус, Агаараар чийрэгжүүлэх нь хамгийн тохиромжтой
Улирлын онцлогоос хамааран 7 хоногт 2-3 удаа нар агаарт гаргаж, 7-14 хоногт 1 удаа усаар чийрэгжүүлэх эрүүл мэндээ хамгаалах хэвшил юм.