Монгол Улсын бүс нутаг Витамин Д-гийн архаг дутагдалтай хэсэгт тооцогддог байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 21 аймаг болон найман дүүргийн иргэдийг түүврийн аргаар сонгож Д витамин тодорхойлох судалгаанд хамруулахад 90%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95%, эрэгтэйчүүдийн 80% нь Д витамины архаг дутагдалтай гэсэн үр дүн гарчээ. Энэ нь 2014 онд хийсэн судалгаатай харьцуулахад хоёр дахин ихэссэн үзүүлэлт бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс Д витаминыг 14 хоногтойгоос эхлэн урьдчилан сэргийлэх тунгаар тогтмол уулгах хэрэгтэй.