Хүүхэд маань нойронд муу, уйлагнуур байна, толгой хална, чихээ маажна, уйлахаараа гэдийж биеэ чангалдаг гэх мэт өгүүлэмжтэй хүүхдийн эмч, хүүхдийн мэдрэлийн эмчид ханддаг шүү дээ.
Тэгвэл таны хүүхэд үнэхээр тархины даралттай юу эсвэл хүчилтөрөгчийн дутагдал байна уу?
Эсвэл гэдэсний дүүрэнгэ? Д витамины дутмагшил байна уу гэдгийг эцэг эх , эмч хамтран асуумж, үзлэг, оношилгоо хийсний дараа тогтооно.
Хүүхдийн өсөлт хөгжлийн онцлогоос шалтгаалан хүүхдийн бие махбодь маш эмзэг тул хүчилтөрөгчийн хэрэгцээ их байдаг.
Хүүхэд төрөх үедээ эсвэл эхийн хэвлийд байх үеэс хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн эхээс төрөхдөө хүчилтөрөгчийн дутагдалтай төрж болно. Үүнийг хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдал гэдэг. Үүнээс үүдэн цочромтгой, уйлагнуур, нойронд муу байх шинжүүд илэрч болдог.
Хүчилтөрөгч өчүүхэн ч тасарч болохгүй эрхтэн бол тархи. Тиймээс хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд хүүхдээ нярай үеэс эхлээд агаар салхинд гаргах, агаарын солилцоог маш сайн хийх хэрэгтэй
Мөн дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг сануулж байна.
Аль ч эмчид хандсан Агаарт сайн гарга гэсэн зөвлөмж өгсөн бол нар агаарт сайн гаргаж өсөлт хөгжлийг дэмжих нь эмийн эмчилгээнээс илүү чухал
Хүүхдийн өсөлт хөгжлийг эмчтэйгээ хамтран хянадт хийж эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хүүхдийн хөгжил хэсгийг бөглөөрэй.