Хүүхдийг бага балчираас нь эхлэн эрүүл амьдралын дадалд хэвшүүлэх нь эцэг эхчүүд бидний үүрэг билээ. Хамгийн үр дүнтэй сурган хүмүүжүүлэх ухаан бол үлгэр дуурайлал хэмээн тодорхойлсон байдаг тул бид өдөр тутмын амьдралдаа зөв дадлыг төлөвшүүлснээр ирээдүйн эрүүл ирглэнийг бэлтгэж байдаг.
Чанартай нойр + Эрүүл хооллолт + Дасгал хөдөлгөөн + Өдөр тутмын энгийн дадал хэвшил нийлээд эрүүл амьдралын үндэс болдог
NSF буюу Нойр Судлалын Нийгэмлэгээс гаргасан удирдамжийн дагуу мэдээлэл хүргэж байна
Хүүхдийн нойрны хэрэгцээ
0-3 сартай - Хүүхдийг өдөр бүр 14-17 цаг унтдаг байхыг зөвлөдөг. Нярай нь өдрийн ихэнхийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд хооллох үедээ сэрдэг.
4-11 сартай хүүхэд - Өдөрт 12-15 цаг
1-2 нас - Энэ насны хүүхдүүдийг өдөрт 11-14 цаг унтаж байхыг зөвлөдөг. Тэдний нойр нярай үетэй харьцуулахад багасаж, өдөрт ойролцоогоор 1-2 цаг унтдаг.
3-5 нас - Сургуулийн өмнөх насны хүүхдүүд өдөрт 10-13 цаг унтах ёстой. Энэ наснаас хангалттай нойр авсан тохиолдолд өдөр унтахгүй байж болдог
6-13 нас - Энэ насанд 9-11 цаг унтах ёстой гэж нойр судлалын нийгэмлэгийн удирдамжид зөвлөж байна.
Сургуулийн нас нь илүү өргөн хүрээг хамардаг тул энэ бүлгийн хүүхдийн нойрны хэрэгцээ ялгаатай байдаг. Бага ангийн хүүхдүүд дунд болон ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдээс илүү их унтах шаардлагатай байдаг.
Нойрны чанарыг сайжруулахын тулд дараах зөвлөмжийг баримтлаарай