Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт юм.
Хүүхдийн харж, сонсож, хүрч, амталж, үнэрлэж байгаа үйл бүхэн түүний тархины бүтцийг хэлбэржүүлж, сэтгэхүйн хөгжлийг дэмжиж байдаг. 0-1 насанд хүүхдийн тархи маш хурдтай хөгждөг ба энэ хэрээр хүүхэд оюун ухаан, хэл яриа, нийгэмшихүй, сэтгэлийн хөдөлгөөн, бие бялдрын хувьд хурдтай хөгждөг байна. Тиймээс хүүхдийнхээ хөгжлийг эцэг эхчүүд, эмчтэйгээ хамтран хянаарай