Өдөр бүр: 12:00- 18:00 цаг

Суулгалттай хүүхдийн асаргаа сувилгаа
Админ
2024/01/25

Суулгалттай хүүхдийн асаргаа сувилгаа

Суулгалт гэдэг нь 24 цагт буюу хоногт гурав ба түүнээс дээш удаа эмгэг хольцтой шингэн баахыг хэлдэг.
Эмгэг хольц гэдэг нь баасанд усархаг, ялзмагтай, цустай байх зэрэг юм.

Суулгалтын гол хүндрэл нь амин чухал эрхтнүүдэд шингэн дутагдах юм. Тиймээс эмчид хандан шингэн алдалтын зэргээс хамаарч эмийн эмчилгээ хийдэг.

Дараах шинжүүдээс илэрвэл эмчид хандаарай:

  • Шингэн ховдоглон уух эсвэл уухдаа муудах
  • Унтаарах
  • Халуурах
  • Нүд хонхойх
  • Бөөлжих
  • Шээсний гарц муудах 

Суулгалтай хүүхдийг гэртээ хэрхэн асрах вэ? 


Гол эмчилгээ асаргаа бол шингэн сэлбэх :   /Шингэнд хярам, буцалсан ус, будааны шүүс , шингэн сэлбэх давсны уусмал буюу хоросол уулгана/

  • 0-2 настай хүүхдэд бөөлжилт суулгалт бүрийн тоогоор 50-100 мл 
  • 2-оос дээш насны хүүхдэд бөөлжилт суулгалтын тоогоор 100-200 мл тооцож амаар шингэн нөхнө. 

Хооллолт :

  • Гэрийн чанасан жигнэсэн хоол бага багаар ойрхон хооллоно.
  • Сүү тараг жимс жимсгэнэ амттан түргэн хоол хориотой
  • Гарын болон ахуйн ариун цэврийн дэглэм сахина

Эмчийн зааврын дагуу эмийн эмчилгээ хийгдэнэ 

Суулгалтаар өвдсөний дараа хоолны дэглэмийг 14 хоногоос 1 сар хүртэл барьж, Хүүхдээ нар ус агаараар хүүхдээ чийрэгжүүлэх хэрэгтэй.