Өдөр бүр: 12:00- 18:00 цаг

Эрүүл амьдралын үндэс #2 Хүүхдийн хооллолт
Админ
2024/01/25

Эрүүл амьдралын үндэс #2 Хүүхдийн хооллолт

ДЭМБ-аас зөвлөж байгаагаар хүүхдийг зургаан сар хүртэл  дан хөхөөр хооллохыг зөвлөдөг.

Харин зургаан сараас хойш хүүхдийн биед төмөр, цайр болон бусад амин чухал шимт бодисын хэрэгцээ нэмэгддэг тул зохистой нэмэгдэл хоолонд оруулахыг зөвлөж байна. 
Хүүхдийн нэмэгдэл хоолыг яг ийм хүнсээр эхлүүлнэ гэх тогтсон ойлголт байхгүй ба хооллох хэрэгсэл болон хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. 

Хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэг нэгээр аажмаар дасган 7-10 хоногийн дараа шинэ нэр төрлөөр баяжуулна.

6-9 сартайд: 

  • Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ
  • Өдөрт 2-3 удаа нэмэлт хоол идүүлнэ

9-12 сартайд:

  • Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ
  •  Өдөрт 3-4 удаа нэмэлт хоолоор хооллоно.
  • Хоолны хооронд 1-2 удаа зууш өгнө - жимс, талх, боорцог гэх мэт гартаа бариад зажилж идэхэд тохиромжтой байвал сайн

12 сараас - 2 нас:

  • Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ
  • Өдөрт 3-4 удаа нэмэлт хоолоор хооллоно
  • Хоолны хооронд 1-2 удаа зууш өгнө
  • Хүүхдийг урамшуулан удаан тэвчээртэйгээр хооллож, хооллох зөв дадал хэвшлийг дэмжээрэй